Ирэх хоёр хоног Өвөр монголын нутгаар цаг агаар эрс дулаарна
2019-04-12 11:17:59 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн өдрүүдэд хүйтэн урсгалын нөлөөгөөр Өвөр монголын баруун хэсгийн ихэнх бүс нутгаар цас орж цаг агаар хүйтэрсэн. Харин өчигдрөөс нийт нутгаар цаг агаар дулаарч байна.

Өчигдөр Алшаа аймгийн зүүн өмнө хэсгээр бага зэргийн бороотой байсан бол өнөөдөр Алшаа аймгийн зүүн өмнө хэсэг, Ордос хотын өмнө хэсэг ба зүүн хойд хэсэг, Хөх хотын өмнө хэсгээр бага зэрэг бороо орно гэж Өвөр монголын цаг агаарын станцаас мэдээлэв.

Энэ сарын 10-нд Хөх хотын агаарын температур хамгийн ихдээ 9 градус, өчигдөр 12 градус байсан бол өнөөдөр 17 градус хүрнэ. Үүний зэрэгцээ өнөөдөр Үхай, Улаанхад, Түнляо болон Улаанхотын агаарын температур 20 градусыг давах нь.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124358280