ОХУ, НАТО-гийн цэргийн болон иргэний салбар дахь хамтын ажиллагаа зогсов
2019-04-16 17:05:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ли Ао/ Оросын "Kosher" сонин энэ сарын 15-нд ОХУ, НАТО-гийн цэргийн болон иргэний салбар дахь хамтын ажиллагаа бүрэн зогссон болохыг мэдээллээ.

Орос нь НАТО-гийн зарим нэг улс орнуудтай харилцаа холбоотой байгаа боловч одоогийн байдлаар цогц харилцаа холбоогүй юм. ОХУ, НАТО-гийн өнөөгийн харилцаа нь хүйтэн дайны үед хоёр талын харилцааны түвшинтэй төстэй бөгөөд өмнөх харилцааны хямралын хугацааны хамгийн урт нь юм. НАТО нь ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхэд эерэг хандлагыг үгүйсгэж буй.

Оросын ГХ-ны дэд сайд Александр Грушко хэлэхдээ, “НАТО нь ОХУ-тай зөрчлийн тал дээр хэтэрхий холдсон. Өнөөдөртөө оновчтой байдлыг сэргээх цаг хугацаа тодорхойгүй хэвээр байна. ОХУ, НАТО-тай улс төрийн яриа хэлэлцээ явуулах, цэргийн мэргэжилтнүүдийн түвшинд харилцаа холбоо тогтоох шаардлагатай байгаа бөгөөд хоёр талаараа нөхцөл байдлын эрсдэлийг бууруулах, гэнэтийн ослоос сэргийлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай. Өнөөгийн осол үл ойлголцол гарах магадлалыг нэмэгдүүлж байгаа ба хоёр тал цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийх шаардлагатай” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124374925