Парисын дарь эхийн сүмийг хандиваар сэргээн босгохоор зарлав
2019-04-17 17:02:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Францын бизнес эрхлэгчид, орон нутгийн засгийн газар, олон улсын байгууллагууд энэ сарын 16-наас хандив цуглуулж түймэрт өртсөн Парисын дарь эхийн сүмийг сэргээн босгох болсныг зарлалаа.

Францын тэрбумтан, “Louis Vuitton” группын Ерөнхий захирал Бернар Арно уг сүмийг сэргээн засварлахад зориулж гэр бүл болон группынхээ өмнөөс 2 тэрбум евро буюу ойролцоогоор 15.2 тэрбум юанийн хандив үзүүлэхээ илэрхийлсэн байна.

“Франс пресс” агентлагийн мэдээлснээр, энэхүү мэдэгдэл нь “Louis Vuitton” группын “хуучин өрсөлдөгч” “Керинг” группыг дагасан хэрэг гэжээ. “Керинг” группын Ерөнхий захирал, тэрбумтан Франсуа Анри Пино тухайн өдөр түүнээс урьдаж тус сүмийг сэргээн босгоход зориулж 1 тэрбум евро буюу ойролцоогоор 7.6 тэрбум юань хандивлахаа мэдэгдээд байсан юм.

“Шалува” группын Ерөнхий захирал Сильван Шалува телевизэд өгсөн ярилцлагадаа түүний модон материалын компани сүмийн дээврийн хэсгийг сэргээн засварлахад шаардагдах модон материалын оронд эквалит модон материалын тусламж үзүүлэхээ амалжээ. Тэрээр, “Сэргээн босгох ажил олон жил, магадгүй хэдэн арван жил үргэлжилж магадгүй. Тиймээс маш их хэмжээний модон материалын хэрэгцээ гарах болно. Тиймийн тулд бид хамгийн сайн чанарын модон материалуудыг бэлдэх хэрэгтэй” гэсэн байна. Иль-де-франс мужийн дарга Валери Пеклс мужийн төсвөөс 75 сая юанийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Харин Парис хотын дарга Ан Идальго олон улсаас хандив цуглуулахыг уриалжээ. АНУ-ын Нью-Йорк хот дахь Францын соёлын өвийн фонд хэмээх ашгийн бус байгууллага “Францын түүх соёлын билэг тэмдэг”-ийг сэргээн босгоход зориулан хандив цуглуулж эхэлсэн байна. Парисын дарь эхийн сүмд энэ сарын 15-ны орой гэнэт гал гарч XIX зууны үед баригдсан энэхүү гайхамшигт цамхаг нуран унасан юм. Парисын гал сөнөөх албаныхан дараа өдөр нь мэдээлэхдээ, гал унтраах ажил 15 цаг орчим үргэлжилж галыг бүрэн унтраасан гэжээ. Гал сөнөөх явцад нэг гал сөнөөгч гэмтсэнээс бусад хохирол гараагүй байна.

Дундад зууны үеийн уг барилга нь Парис хотын төв хэсэгт оршдог, барилгын ажил 1163 онд эхэлж 1345 онд дууссан. Францын соёл түүхийн үнэт өвүүдийн нэг болсон барилгыг 1991 онд НҮБ дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ. Жил бүр дор хаяж 13 сая жуулчид хүлээн авдаг юм. (Ван Ижүнь)Синьхуа агентлаг

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124379629