Ханш нээх улирлын амралтаар 112 сая жуулчин хүлээн авав
2019-04-08 11:14:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хү Хао\ Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэн холбогдох байгууллагуудын гаргасан тоо бүртгэлийг үндэслэн энэ оны ханш нээх улирлын амралтын хугацаанд Хятадын аялал жуулчлалын салбарын хүлээж авсан жуулчдын тоог нэгтгэн гаргажээ.

Энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 112 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн онтой харьцуулвал 10.9 хувиар нэмэгдэж, нийт 47.89 тэрбум юанийн орлого орсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 13.7 хувиар өссөн үзүүлэлт юм гэж Соёл болон аялал жуулчлалын байгууллагаас өчигдөр мэдээлсэн юм.

Амралтын өдрүүдээр иргэд түүхийн музей, үрэгдсэн баатруудын дурсгалын ордон зэрэг хувьсгалын сэдэвт аялал жуулчлалын бүсүүдээр тойрохын зэрэгцээ дайчдыг дурсах арга хэмжээнд оролцсон хүмүүс ихэнх нь байв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124338361