Таван хүний амь насанд халдсан хэрэгтэнд цаазын ял оноов
2019-04-16 16:34:21 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Ли Гүөдүн, Ян Тэнгэр\ Өнөөдөр үдээс өмнө Хөх хотын дунд шатны ардын шүүхэд 5 хүний амийг хороосон Ли Тэнфэйгийн хэргийг шүүх хурал болж, цаазын ял оноов. Шүүгдэгч Ли Тэнфэй өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд санхүүгийн маргаанаас болж Жиньчуань нээлтийн бүсийн усны үйлдвэрийн хоршигч Лю Жигуантай маргалдан, улмаар түүний амийг хороосон байна. Тэрээр цааш Шинэ хот дүүрэ дэх хохирогчийн гэр очиж, эхнэрийг нь хөнөөж нэг гар утас хулгайлж авч явсан.

Дараа өдөр нь Ли Тэнфэй Юй Чуань дүүргийн Тяньжяо цэцэрлэгийн хороолол дахь иргэн Пань Гаотүгийнд очиж, цахилгаан шатан дотор Пань Гаотүгийн эхнэр охиныг нь, дараа гэрт нь орж Пань Гаотүгийн амь насанд халдаж зугатсаан байна. Шүүхээс Ли Тэнфэйд санаатайгаар хүний амь насанд халдсан, дээрэмдсэн, хулгайлсан үйлдэлд нь цаазын ял оноож, улс төрийн эрхийг үүрд хассан ба 11 мянган юаниар торгов. Шүүгдэгч Ли Тэнфэй давж заалдах өргөдөл гаргаагүй аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124374666