Хятадын хоёр цэцэрлэг Дэлхийн геопаркийн нэрсийн жагсаалтад багтав
2019-04-18 16:43:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Чэнь/ Энэ сарын 17-нд ЮНЕСКО-гоос Жю Хуашань болон И Мэншань цэцэрлэгийг Дэлхийн геопаркийн жагсаалтад бүртгэж авсан болохыг зарлав.

Хятадын хоёр цэцэрлэгийг оролцуулаад 7 улсын нийт 8 цэцэрлэг Дэлхийн геопаркийн жагсаалтад багтсан байна. Ингэснээр одоогийн байдлаар Дэлхийн геопаркийн нэрсийн жагсаалтад 41 улсын 147 цэцэрлэг бүртгэлтэй болов.

Хятадын бурхны шашны дөрвөн алдарт уулын нэг болох Жю Хуашань цэцэрлэг нь Аньхүй мужид, И Мэншань цэцэрлэг нь Шандүн мужид оршдог.

Дэлхийн геопаркийн сүлжээ нь 2004 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгээр байгуулагдсан юм.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124384170