Чипан-шань уулын түймрийг унтраахаар ажиллаж байна
2019-04-18 16:43:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Мүгдэнгийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Юй Е-Түн/ Энэ сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын үеэр Мүгдэн хотын зүүнтээх Чипань-шань уулын ойролцоо түймэр гарчээ.

ХКН-ын Ляонин мужийн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Чөүфа, нарийн бичгийн даргын орлогч, мужийн дарга Тан И-Жүнь, Мүгдэн хотын хорооны нарийн бичгийн дарга Жан Лэй, хотын дарга Жян Ювэй болон муж, хотын холбогдох удирдлага түймрийн голомтод очиж гал түймэр унтраах ажлыг удирдав.

Нийт 600 гаруй гал сөнөөгч, 500 гаруй цэрэг цагдаа, 225 ойн түймрээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн аврах хүчин, 150 гал сөнөөгч, аюулыг хамгаалахын 3000 гаруй цагдаа, хоёр нисдэг тэрэг, зургаан нисдэг робот, 500 гаруй машин түймэр унтраах болон авран туслах ажилд оролцжээ. Цаг уурын алба 20 цаг 55 минутад 122 пуужин буудаж, хиймэл бороо оруулсан байна.

Гал түймэртэй бүх хүчээр тэмцэхийн зэрэгцээ нүүлгэн шилжүүлэх ажил ч дэг журамтай явагдаж, уг бүсийн 11500 гаруй хүнийг түр хугацаагаар нүүлгэжээ. Одоогоор хүний амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн мэдээлэл ирээгүй байна.

Нар унаж харанхуй болохын үед түймрийн голомтод хүчээ төвлөрүүлэн ажиллаж эхлэв. Үүний зэрэгцээ Ляонин мужийн намын хороо, мужийн захиргаа яаралтай мэдэгдэл гаргаж, орон нутаг, байгууллага нэгж болгон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалан, нийгмийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй гэжээ.

Одоогоор гал түймрийн шалтгааныг мөрдөн шалгаж байна.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124384652