Солонгосын цэрэггүй бүсийн Сөүлийн урлагийн үзэсгэлэнгээр зочилсон минь
2019-04-19 15:40:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Сөүлийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ\сурвалжлагч Лү Рүн\ “Дин лин лин, дин лин лин......” 64 настай Өмнөд Солонгосын уран сийлбэрч Ан Киючүл модон суваргын оройд дүүжлээстэй алтан хонхыг цохих үед тухайн талбайд байсан үзэгчид амьсгаа даран анхаарлаа төвлөрүүлж энэхүү хүнд нүсэр хонхон дуу агаарт цуурайтахыг сонсоно.

Хоёр Солонгосын найрамдал, Солонгосын хойгийн энх тайваны энэхүү хонх нь “Соёлын өртөө Сөүл 284” соёлын нэгдсэн төвөөс зохион байгуулсан хоёр Солонгосын цэрэггүй бүсийн урлагийн үзэсгэлэнг төлөөлөх бүтээл болсон байна. Уг хонхыг өнгөрсөн жил хоёр тал цэрэггүй бүсээс харуулын албаа татах үед Өмнөд Солонгосын талаас олдсон хаягдал төмөр тороор хийсэн байна.

“Сэргийлэн хамгаалах зориулалттай энэхүү төмөр тор нь Солонгосын хойгийн салан тусгаарласан бэлгэдэл болж байсан юм. Харин би одоо түүнийг нэгэн хонх болгон нэгтгэж, хонхон дуу нь олон хүмүүсийг нэгэн дор урин дуудаж, түүнчлэн энэхүү хонхон дуу нь энх тайваны хөгжмийг амилуулж, өмнөд хойдын иргэдийн сэтгэлийг улам ойр дотно болгоно гэж найдаж байна” хэмээн Ан Киючүл хонхыг сийлж бүтээсэн онгод авьяасынхаа талаар ийнхүү өгүүлжээ.

Энэхүү “цэрэггүй бүс, энх тайваны аяллын өөрчлөлт ба онцлох зүйл” урлагийн үзэсгэлэнд 50 гаруй уран бүтээлчдийн 100 орчим бүтээл сонгогдсон байна. Үзэсгэлэн нь энэ жилийн 3 сард нээлтээ хийж, хотын иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн ба өнөөдрийг хүртэл өдөрт мянгаад хүнийг хүлээн аваад байна.

Үзэсгэлэнгийн хоёр давхаргын коридорт орчин үеийн 17 зураачийн цэрэггүй бүсийн өөр өөр цаг үе дэх байгалийн үзэсгэлэнг харуулсан дөчөөд зургийг дэлгэн үзүүлснээс Өмнөд Солонгосын зураач Мин Чүнкигийн зурсан “Өндөр хэрэм” хэмээх тосон зураг юм. Тэрээр энэ оны 1 дүгээр сард хоёр Солонгосын хилийн Кусон Гунгийн харуул хамгаалалтын газар очих зөвшөөрөл авч тэндээс умардын хэсгийг харж зурсан зураг болно. Энэхүү Кусон Гунгийн харуулын газар нь хоёр талаараа харуулын газраа татан буулгах үед Өмнөд Солонгос бэлгэдлийн шинжтэй үлдээсэн хил доторх цорын ганц харуулын газар юм.

Солонгосын дайн зогсох хэлэлцээрийн дагуу хоёр тал хойд өргөргийн 38 дугаар градусын шугамын ойролцоо байгаа зүүнээс барууншаа 240 км урт хяналтын шугамыг цэргийн зааглах шугамаар тогтоож, уг шугамын хоёр талын 2 километрын доторх зайг цэрэггүй бүсээр тогтоожээ.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Пёнянд “9 сар Пёнянгийн хамтарсан тунхаг” -т гарын үсэг зурж, Солонгосын хойгт мөнхийн энх тайваны тунхагласнаас хойш хоёр талын хэлэлцээрийн хүрээнд цэрэггүй бүсэд байсан харуулын газруудаа татан буулгаж, тус бүрдээ нэг харуулын газар үлдээсэн байна. Энэхүү цэрэггүй бүсэд гарсан өөрчлөлт урлагийн хүний онцгой хараагаар дамжин ийнхүү дэлхийд хүрч байна.

Үзэсгэлэнгийн төсөв төлөвлөгөөг боловсруулсан хүмүүсийн нэг болох Ким Хай Жү Синьхуа сурвалжлагыг хүлээх зуур, хэдийгээр цэрэггүй бүс нүдний өмнө харагдаж байгаа ч Өмнөд Солонгосчууд түүнийг сайн ойлгодоггүй. Биеэрээ ирж үзэх боломж бүр ч олддоггүй. Энэ удаагийн үзэсгэлэнгийн бас нэгэн зорилго нь олон хүмүүст энэ тухай ойлголт өгч, хүмүүсийн сонирхлыг татахад байгаа юм хэмээн танилцуулжээ.

Ким Хай Жү энэ удаагийн үзэсгэлэнг “Соёлын өртөө Сөүл 284”-д зохион байгуулж байгаа нь ер бусын утга учир агуулагдаж байгаад оршино. “Соёлын өртөө Сөүл 284” нь Сөүл хотын галт тэрэгний хуучин өртөө болох ба Сөүлийн галт тэрэгний өртөө нь хоёр Солонгосыг холбосон төмөр замын Кёнъисон шугамын эхний цэг юм. Өнөөдрийн байдлаар энэхүү шугам тасарсан хэдий ч хоёр талыг төмөр замаар холбох төслийн ажил өнгөрсөн жил эхэлсэн. Асар удалгүй хоёр Солонгосын хоорондох төмөр зам шинээр нэвтэрнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

Пусанаас ирсэн эмэгтэй оюутан Ким Дон Гён, тэрээр санамсаргүй байдлаар цэрэггүй бүсийн үзэсгэлэнгийн тухай сониноос олж уншаад хүрч ирсэн нэгэн байв. Тохиолдлоор олж мэдсэн энэхүү үзэсгэлэн түүнд маш их ололт болно гэж тэрээр зүүдэлж ч байгаагүй биз ээ. Тэр хэлэхдээ, “Миний хувьд цэрэггүй бүс нь үл мэдэгдэх нэгэн газар байлаа. Энэхүү үзэсгэлэн надад түүнийг сонирхох сонирхлыг гүнээ төрүүлсэн” гэсэн ба Солонгосын хойгийн ирээдүйн дүр төрхийн тухайд, “Хэзээ нэгэн өдөр Сөүлээс галт тэргэнд сууж бүх Солонгосын хойгоор зугаална” хэмээн инээмсэглэн ярьж билээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124389482