Ши Жиньпин Парисын Дарь эхийн сүмд гал гарсантай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд цахилгаан илгээв
2019-04-17 11:57:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 16-нд Парисын Дарь эхийн сүмд гал гарсантай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд цахилгаан илгээж, Францын ард түмэнд харамслаа илэрхийлэв.

Ши Жиньпин, “Парисын Дарь эхийн сүм бол Францын соёл иргэншлийн чухал билэг тэмдэг бөгөөд мөн хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ. Хятадын иргэд Францын иргэдийн адил энэхүү үйл явдалд сэтгэл шимширч байна. Францын ард түмэн олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгээр Дарь эхийн сүмийг амжилттай сэргээн засаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124378390