Морины соёлын II наадам Өвөр монголд есдүгээр сард болно
2019-04-18 16:43:15 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Зимин\ Хятадын Морины соёлын II наадам болон Морины соёлын олон улсын анхдугаар үзэсгэлэн ирэх есдүгээр сард ӨМӨЗО-д болно.

Хятадын Морин үйлдвэрлэлийн холбооны дэд дарга Сай Мэн энэ сарын 17-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Тус наадмыг "Хятадын морины соёл ба дэлхийн морины соёл" сэдвийн хүрээнд зохион байгуулна. Уг наадамд 40 гаруй улс, олон улсын 10 гаруй байгууллагын албан ёсны төлөөлөгчийг урьж, Дэлхийн морины соёлын форумыг хамтран зохион байгуулах гэж байна. Үүний зэрэгцээ Морины соёлыг олон нийтэд хандуулсан хичээлийг явуулна. 2019 оны "Нэг бүс-Нэг зам" хурдан морины уралдаан, морины шигшээ уралдаан зэрэг арга хэмжээ энэ үеэр зохиогдоно.

Мөн "Буурал түүхийн хүлгийн магтаал", "Морьт цэрэг " үндэсний драмын тоглолт, олон улсын морин хуурын хөгжмийн анхдугаар фестиваль зэргийг зохион байгуулж, хүн ба морь, хүн ба тал нутгийн хоорондын эв нэгдлийг урлагаар дахин бий болгох юм.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124384326