Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбаттай уулзлаа
2019-04-18 10:48:17 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин энэ сарын 10-нд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат шинээр албан үүргээ хүлээж авсантай холбогдуулан ажил хэргийн уулзалт хийлээ.

Элчин сайд Шин Хаймин Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбатад шинэ албанд томилогдсонд баяр хүргэн хоёр улсын цэргийн салбарын хамтын ажиллагаанд нааштай түлхэц өгч, хувь нэмрээ оруулсаар ирсэнд талархалтай буйгаа илэрхийлэв. Тэрээр мөн батлан хамгаалах салбар бол хоёр улсын харилцааны чухал хэсэг бөгөөд талуудын харилцаа хөгжсөөр байна. ЗХЖШ-ын дарга А.Ганбатын удирдлага дор хоёр улсын тус салбарын хамтын ажиллагаа өргөжиж мөн Монголын тал Бээжин хотноо болох "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна гэв.

ЗХЖШ-ын дарга А.Ганбат хэлэхдээ, “Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа арвин үр дүнтэй байна. Хятадын тал Монголын батлан хамгаалахын салбарын хөгжилд том дэмжлэг үзүүлдэгт Монголын тал гүн талархалтай байна. Миний бие олон жил цэргийн албанд ажилласан мөн Хятад Улсад олон удаа айлчлал хийсэн. Би Монгол Улсын ЗХЖШ-ын хамт Хятадын батлан хамгаалах зэрэг холбогдох байгууллагатай уялдаагаа бэхжүүлж хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гарахад түлхэц өгч дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулахаар хичээх болно” гэлээ.

Талууд уулзалтаар мөн хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал бодлоо солилцлоо.

Уг уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, цэргийн атташегийн туслах Яан Шюнь, Монгол Улсын БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх нар оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124383113